Өвөр Монголд дотоодод халдварласан есөн тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-11-26 16:14:02

ХӨХ ХОТ. /Ecns/. БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод лхагва гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан есөн тохиолдол илэрлээ гэж тус бүс нутгийн Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээллээ.


Тухайн хугацаанд халдварын шинж тэмдэггүй нэг, сэжигтэй нэг тохиолдол тус тус илэрчээ. Мөн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 443 хүн эмнэлгийн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Манжуурын 203326 оршин суугчид нуклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа халдварын шинэ тохиолдлууд илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Манжуурт дотоодод халдварласан 11, шинж тэмдэггүй нэг, сэжигтэй хоёр тохиолдол эмчилгээ хийлгэж байна. Мөн шинээр илэрсэн тохиолдлууд хаанаас халдвар авсныг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ