Ариутгал халдваргүйжүүлэх аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-30 10:13:47

Дорноговь аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу тус аймгийн сумд ариутгал халдваргүйжүүлэх аян өрнүүлж байна.

Аян зохион байгуулахтай холбогдуулж  Эрдэнэ сумын ЗДТГ-аас малын эмч,багийн дарга,жолоочийн бүрэлдэхүүнтэй  Ажлын хэсгийг байгуулж тавдугаар сарын 30-наас эхлэн хөдөөгийн багийн төвүүдэд ажиллуулж эхэллээ.

Ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд Еншөөв багт ажиллахаар хөдлөв. Мэргэжлийн хүмүүс малчдын өвөлжөө бууц, хашаа хороо хийгээд ноос ноолуур, хүнсний ногоо бусад түүхий эд хадгалдаг зоорь, агуулах, хашаа шувууны байрыг ариутгаж халдваргүйжүүлэх юм. Ойрын жилүүдэд тус аймагт малын гоц халдварт өвчин байнга гарч байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ