Коронавирусээр халдварлагсдын 21 хувьд хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-11-30 11:32:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцууллаа.


Нийт батлагдсан тохиолдолд хуурай ханиалгах шинж тэмдэг 21 хувьд,  9-12 хувьд нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, 4-7 хувьд жихүүдэс хүрэх, амт, үнэр мэдрэхгүй болох,  1-2 хувьд  нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах, хамар, хоолой хуурайших, ядрах шинж тэмдэг илэрч байгаа аж.


Коронавирусээр 2-90 насныхан өвчилсөн бөгөөд дундаж нас 33.2 байна. 15 хүртэлх насны 75  хүүхэд эмчлүүлж байгаагаас 9 хүртэлх насны 30 хүүхэд байгаа аж. Нэг настай хоёр, 2 настайхүүхэд, 70-аас дээш  насны 9 хүн, 80, 81 настай  3 хүн, 90 настай 1 хүн эмчлүүлж байна.


Тэрбээр энэ үеэр “ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч нар  хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж,  маш хүнд хүнээ тогтвортой эмчилж байгаа”-г дурдсан юм.

 

 

Холбоотой мэдээ