"Тандэм инвэст", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-30 16:41:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 30-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 16,625,677.88 төгрөгийн үнийн дүнтэй 77.437 хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Тандэм инвэст" (VIK+14.91%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" болон "Шарын гол" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай Хөрөнгө оруулалтын сангийн 16.492 нэгж эрхийг нийт 1.7 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.67 хувиар өсөж, 17667.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,906,053,553.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ