АНУ Хятадын хоёр томоохон компанийг хар жагсаалтдаа оруулж магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-11-30 17:22:55

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын чип үйлдвэрлэгч томоохон компани болох “SMIC”, нефть, хий олборлогч “CNOOC” компанийг Хятадын зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудын хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден тангараг өргөхөд хэдхэн долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Хятадын компаниудыг АНУ-ын хөрөнгө оруулагчидтай харилцах боломжийг хязгаарлах нь хоёр талын харилцааны хурцадмал байдлыг даамжруулж магадгүй ажээ.


АНУ-ын Батлан хамгаалахын яам Хятадын дөрвөн компанийг тус улсын зэвсэгт хүчний мэдэлд юм уу хяналтад байдаг компаниудыг жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Reuters” агентлаг энэ сарын эхээр мэдээлжээ. Ингэснээр ийм компаниудын тоо 35-д хүрэх бөгөөд ирэх оноос тэдгээрийн үнэт цаасыг худалдан авахад АНУ-ын хөрөнгө оруулагчдад хязгаарлалт тогтоох юм. 

Холбоотой мэдээ