Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-03 21:43:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн бүртгүүлжээ.


Өндөржүүлсэн байдалд шилжсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын шуурхай штабт Улаанбаатар хот явах хүсэлтэй 300 орчим иргэн ханджээ. Тэдгээр иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс холбогдох мэргэжлийн байгууллагууд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан явуулж байгаа тухай шуурхай штабаас танилцууллаа.

Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд бусад орон нутгаас ирж суралцдаг 400 оюутныг нутагт нь буцаажээ.



Холбоотой мэдээ