Сумдын ИТХ-ын дарга нартай цахим хурал хийв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-08 13:30:15

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг, хурлын ажлын албанаас 18 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай өнөөдөр цахимаар хуралдлаа.

Манай улсад "Ковид-19" цар тахал дотооддоо алдсанаас үүдэн гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хориог 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл УОК-оос сунгасан. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл солилцож, сумдын нөхцөл байдалтай танилцлаа.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал сумдын ИТХ-ын дарга нарт хурлын бэлтгэл ажлыг сайн зохион байгуулах, боломжтой бол цахимаар явуулах талаар судлах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлтэй танилцан, саналаа хүргүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хөл хорио тогтоосон Ихтамир, Батцэнгэл суманд онцгой анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах заавар, чиглэл өглөө.

Холбоотой мэдээ