Нийслэл рүү Архангайн иргэдийг түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн оруулахаар болжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-09 11:16:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас Улаанбаатар хот руу орох иргэдийг 22-ын товчоон дээр PCR шинжилгээнд хамруулж, хариуг үндэслэн оруулж байсан. Үүнээс үүдэлтэйгээр урт дараалал, бөөгнөрөл үүсч, иргэд буихмдаж байв. Энэ нөхцөл байдлаас хамааран аймгийн Онцгой комиссоос УОК-т иргэдийг түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн оруулах тухай хүсэлтийг өгсөн ба өчигдрийн хурлаар Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот руу нэвтрэхийг зөвшөөрлөө. Архангай аймаг руу ирэх 7181 хүн бүртгүүлсэн байгаа бол  бусад аймаг орон нутгийн 200 гаруй иргэн байна.

Холбоотой мэдээ