Аймгаас нийслэл рүү зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-09 11:30:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас нийслэл рүү нэвтрэх иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээтэйгээр оруулахаар УОК-оос чиглэл өгчээ. Үүний дагуу АОК тодорхой зохион байгуулалтыг хийж байна. Түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авах цэгийг Эрдэнэбулган сумын 1-р сургууль дээр байршуулж, нийтийн тээвэр болон хувийн машинаар явах иргэдийг хамруулахаар болжээ.

Анхаарах зүйл: Зөвхөн Улаанбаатар хотод байнга оршин суудаг болон удаан хугацаагаар байх иргэдийг бүртгэж, шинжилгээнд хамруулна.
-Харин аймаг дотор эрүүл бүсийн сум хооронд зорчих шаардлагатай, гацсан иргэдийг шинжилгээ шаардахгүйгээр явуулна.
-12-р сарын 9-нөөс нийслэл рүү зорчих хөдөлгөөнийг ийнхүү нээлээ. Улаанбаатар хотоос ирж байгаа PCR шинжилгээнд орсон иргэдийг тасралтгүй нэвтрүүлж байна.
-Ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх үүрэгтэй тул сумын ЭМТ, багийн Засаг дарга нарын хяналт дор дэглэмээ чанд баримтлах шаардлагатай юм.
-Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу АОК тухай бүр шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. 
Холбоотой мэдээ