Нутгийн удирдлагын дэд хорооноос 21 аймгийн удирдлагуудтай цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-09 11:50:12

Архангай /МОНЦАМЭ/. Нутгийн удирдлагын дэд хорооноос энэ сарын 08-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг явуулж байгаатай холбогдуулан Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдан санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ олон нийтийн оролцоог хангасан хууль боловсруулах цахим систем нэвтрүүлэн орон нутгийн удирдлагууд болон ард иргэдийг хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд саналаа өгөх бололцоог бүрдүүллээ гэв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn хаягаар орж санал өгөх, боломжтой болжээ.

Тус хэлэлцүүлэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батжаргал, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Намын бүлгийн дарга нар, ИТХ-ын Төлөөлөгчид оролцон санал, хүсэлтээ уламжиллаа

Холбоотой мэдээ