Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-10 09:42:10

ТОКИО. /NHK/. Японд лхагва гарагт коронавирусний халдварын 2811 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Өмнө нь улсын хэмжээнд 11 дүгээр сарын 28-нд халдварын хамгийн олон буюу 2678 тохиолдол бүртгэгдээд байсан юм.


Ингэснээр Японд халдвар авсан хүний нийт тоо 170158-д хүрсэн бөгөөд үүнд аяллын хөлөг онгоцон дээр байсан 712 хүнийг оруулсан байна.


Мөн лхагва гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 42-оор нэмэгдэж, 2500-д хүрчээ. Нас барагсдын 13 нь аяллын хөлөг онгоцны зорчигч байжээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдварын улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 555-д хүрсэн нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ