Цар тахлын үед Ж.Безосын гэргий ядууст хамгийн их тусламж үзүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-17 15:27:33

ЛОНДОН. /BBC/. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын эхнэр Маккензи Скотт сүүлийн дөрвөн сарын хугацаанд хандивын үйлсэд нийт 4.2 тэрбум ам.долларыг зарцуулжээ.


Тэрбээр үүгээр хандивын аянаа зогсоох бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Ж.Безосоос салсныхаа дараа Маккензи Скотт дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтсан юм.


М.Скоттын хандивласан мөнгийг америкчуудад цар тахалтай тэмцэхэд нь туслах байгууллагууд, яаралтай тусламжийн сангууд руу илгээх аж.


“Цар тахал арай ядан амьдралаа залгуулж байсан америкчууд хүнд цохилт болсон. Эдийн засаг, эрүүл мэндийн үр дагавар эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, ядууст тун хүндээр тусаж байхад тэрбумтнуудын хөрөнгө өсөж байна” хэмээн тэрбээр өөрийн цахим хуудастаа бичжээ.   


Ж.Безосоос салсны дараа Маккензи Скоттын эзэмшсэн “Amazon” компанийн 25 хувийн хувьцааны ханш энэ онд 23.6 тэрбум ам.доллароор өсөж, 60.7 тэрбум  ам.долларт хүрчээ. Цар тахал дэгдсэнээр эдийн засгийн олон салбарт уналт авчирсан ч интернет худалдааны салбарт тэсрэлт болсон юм.


Өдгөө 50 настай зохиолч, нийгмийн идэвхтэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 18 дугаарт бичигдэж байгаа бол түүний нөхөр жагсаалтыг тэргүүлдэг юм.


Ж.Безосын хөрөнгө


Маккензи Скотт, Жефф Безос нар 1993 онд гэрлэжээ. Үүнээс нэг жилийн дараа Ж.Безос “Amazon” компанийг байгуулах үед Маккензи Скотт анхны ажилтан нь байжээ.


Тэд 26 жил хамт амьдрахдаа гурван хүүтэй болж, нэг охин үрчилсэн байна.  


2020 он гарснаас хойш интернет худалдан авалтын үзүүлэлт сайжирснаар Ж.Безосын хөрөнгө 115 тэрбум ам.доллароос 185 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.


Ж.Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 10 тэрбум ам.долларыг зарцуулахаа өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ