Дөрвөн сумын малчид, иргэд өвс, тэжээлийнхээ нөөцийг 100 хувь бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-21 17:48:38

 

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд  малчид, иргэдийн хүчээр 202624 тн хадлан, 242 тн гар тэжээл, 2631 тн ногоон тэжээл, байгалийн хадлан, 13508 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэхээс 153313 тн байгалийн хадлан, 7982 тн давс, хужир шүү, 242 тн гар тэжээл, 2631 тн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 153 тн, дарш ногооны хаягдал 814.1тн бэлтгэж нийт 76.8 хувьтай байна.

Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын малчид, иргэд өвс тэжээлийнхээ нөөцийг 100 хувь, Цагаан-Уул сум 91 хувьтай бэлтгэсэн байна. Аймгийн нөөцөд 800 тн өвс, 200 тн тэжээл бэлтгэх албан даалгавар өгснөөс одоогоор аймгийн нөөцөд 166,2 тн өвс,  29,8 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэхээр 142,0 сая төгрөгөөр 3000 боодол буюу 60 тонн өвс, 8583 боодол буюу 171,6 тонн ногоон тэжээл авахаар тендер зарлан, гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах шатандаа явж байгаа ажээ.

Холбоотой мэдээ