АНУ-д 600 мянга гаруй хүнд вакцины эхний тунг тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-22 14:41:49

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д даваа гаргийн байдлаар 614 117 хүнд коронавирусний вакцин хийгээд байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээллээ.


АНУ-ын Засгийн газрын коронавирусний вакцины асуудал хариуцсан хөтөлбөр тухайн өдрийн байдлаар бүх 50 муж улс, Вашингтон хот, Пуэрто-Рикод  4.6 сая вакцин тун хүргэжээ.


Улс даяар түгээсэн вакцинуудын тоонд “Pfizer/BioNTech”, Moderna” компаниудын аль алины вакцин багтаж байгаа боловч одоогоор “Pfizer”-ийн вакциныг хүмүүст тарьж байгааг “CDC” онцолсон байна.


АНУ-д “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хөтөлбөрийг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн бол Хүнс, эмийн хяналтын газраас яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг баасан гарагт олгосон “Moderna”-гийн вакциныг даваа гаргаас түгээж эхлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ