БНСУ “Janssen”, “Pfizer”-тэй вакцин худалдан авах гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-24 13:18:53

СӨҮЛ. /Yonhap/. COVID-19”-ийн вакцин худалдан авах гэрээг эм үйлдвэрлэгч томоохон компаниуд болох “Janssen”, Pfizer”-тэй байгууллаа гэж БНСУ-ын Ерөнхий сайд Чун Се Кюн өнөөдөр мэдээллээ. БНСУ коронавирусний вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар улирлаас эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


“Манай улс “Janssen”-ий вакцинаас зургаан сая тун, Pfizer”-ийн вакцинаас 10 сая тунг худалдан авах гэрээ байгууллаа” гэж Чун Се Кюн мэдээлжээ. БНСУ “Janssen”-ээс хоёр сая тун вакцин худалдан худалдан авахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдээд байсан юм.


Pfizer” 2021 оны гуравдугаар улирлаас БНСУ-д вакцин нийлүүлж эхлэхээр товлоод байгаа боловч Засгийн газар уг вакцины нийлүүлэлтийг хоёрдугаар улирлаас эхлүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж байгааг Ерөнхий сайд онцлон хэлжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргааны вакцинжуулалтын хөтөлбөрийн төлөвлөгөө сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. “Мүн Жэ Ин нөхцөл байдлыг “буруу тооцоолж” байгаагийн улмаас вакциныг нийлүүлж авахдаа хойрго хандаж байна” гэж шүүмжлэгчид үзэж байна.


Чун Се Кюний мэдээлснээр, Засгийн газар гадаадын орнуудын вакцины аюулгүй байдал, үр дүнг нарийвчлан судалсны дүнд вакцинжуулалтыг ямар ч түгшүүр зовнилгүйгээр аль болох ойрын хугацаанд эхлүүлэхийг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ