Форт МакМюррей хотын оршин суугчид гэртээ буцан ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-02 13:31:53

ОТТОВА. /ВВС/. Канадын Альберт мужийн Форт МакМюррей хотод сарын өмнө гарсан ойн түймрийн улмаас гэр орноо орхин дүрвэсэн олон мянган оршин суугчид гэртээ буцан ирсээр байна.

МакМюррей хотын гурван дүүрэгт нэвтрэхийг хориглосон хэвээр байгаа боловч лхагва гарагт 15 мянган хүнийг гэрт нь буцаахаар албаны хүмүүс шийдвэрлэжээ.

Мөн ундны ус бохирдсон болон гэрэл цахилгаан зэрэг бусад үйлчилгээ хязгаарлагдмал хэвээр байна.

Цаашид өдөр тутам нөхцөл байдлыг хянаж, байдал дордсон тохиолдолд өөр бусад арга хэмжээ авахаар эрх баригчид төлөвлөж байна.

Хүмүүсийг гэрт нь буцаахын тулд цагдаагийн болон эрүүл мэндийн үйлчилгээг юуны түрүүнд сэргээх шаардлагатай байна гэж “CBC” агентлаг мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ