Иран улс цэргийн зөвлөхүүдээ нэмж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-02 14:30:30

ТЕГЕРАН. /Xinhua/. Терроризмтой тэмцэхэд нь туслахын тулд Сири болон Ирак руу цэргийн зөвлөхүүдээ манай улс нэмж илгээсээр байх болно гэж Ираны Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Хуссейн Дехкан мэдэгдлээ.

“Лалын шашинтнуудын маань зарим хэсэг нь халдлагад өртсөөр байгаа учраас Сири болон Иракт бид чадах чинээгээрээ тусалж, тэднийг хамгаалж байна” гэж тэрбээр хэлэв.

Мөн “Лалын шашинт улсууд бидний хувьд чухал учраас” лалын шашинт улсуудыг хамгаалахын тулд эдгээр улсад Лалын Бүгд Найрамдах Иран Улс цэргийн зөвлөхүүдээ илгээсэн гэдгийг Ираны сайд дурдсан байна.

Сири болон Иракийн засгийн газруудын хувьд террорист бүлэглэлүүдтэй тэмцэхэд нь гол холбоотон болж буй Иран улс энэ хоёр улсын аль алинд нь цэргийн зөвлөхүүдээ ажиллуулдаг гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа билээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ