ХӨСҮТ-д 30 настай бүсгүй амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-12-26 11:34:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д өнөөдөр 30 настай бүсгүй амаржиж, 3.2 кг хүү төрүүлсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.


Тэрбээр, “ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 22 хүн эмчлүүлж байна. Одоогоор 25 настай жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа. Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 2, хүнд 65, хүндэвтэр 53 байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан тул тус дүүргийн иргэдийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг,  АШУҮИС-ийн эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзэж байгаа.

Баянзүрх дүүргийн  эмнэлэгт 194 хүн байгаагаас 102 нь эмч, эмнэлгийн ажилтан бусад нь өвчтөн байна. Өчигдөр буюу энэ сарын 25-нд нэг хүн тус эмнэлэгт нас барсан бөгөөд цээжний булчин сулрах өвчинтэй, даралт их, чихрийн шижингийн шинжтэй, элэгний С вирусний архаг өвчинтэй байсан. Дагалдах онош нь “COVID-19”  байсан юм” гэлээ

Холбоотой мэдээ