ЭХЭМҮТ-д 20 хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-28 10:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн  нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.28-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/


Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1758 дуудлага ирснээс 684 нь яаралтай тусламж, 1016 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1079 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2710 хүн үйлчлүүлжээ.


ЭХЭМҮТ-д 20 хүүхэд төржээ. Нийт 25 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 186 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.


Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!



Холбоотой мэдээ