Японд Өмнөд Африкт илэрсэн хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-29 13:24:08

ТОКИО. /NHK/. Өмнөд Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Токио хотоос холгүй оршдог "Нарита" нисэх буудалд энэ сарын 19-нд Өмнөд Африкаас ирсэн 30 гаруй насны эмэгтэйгээс халдвар илэрчээ.


Мөн өнөөдрийн байдлаар Японд Их Британид анх илэрсэн шинэ хувилбараар халдварласан зургаан тохиолдол бүртгэгдээд байна.


Хувьссан вирус өсвөр насныхаас 40-өөд насны хүмүүст илэрсэн бөгөөд тэд энэ сарын 1-24-нд Их Британиас иржээ. 

Холбоотой мэдээ