"Хүүхдийн төлөө фонд"-ыг сэргээн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-30 20:27:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”–ыг 30 жилийн дараа сэргээн байгуулж, тогтоол батлав.


Тус сан нь хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуусын хөгжлийг дэмжих байгууллагыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийг гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв.


Ташрамд дурдахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн санаачилгаар "Хүүхдийн төлөө фонд"-ыг 1973 онд анх байгуулж байжээ. Тэрээр уг фондод цуглуулсан хөрөнгөөр Улаанбаатар хотод Хуримын ордон, Хүүхдийн ордон, Хүүхдийн парк, Олон улсын Хүүхдийн Найрамдал зуслан зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн нь юм.

Холбоотой мэдээ