“Brexit”-н дараа ЕХ-той өрнүүлэх цаашдын харилцааны тухай гэрээг эцэслэн батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-31 09:05:22

БРЮССЕЛЬ. /TASS/. Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарсны дараа тус холбоотой өрнүүлэх цаашдын харилцааны тухай гэрээг Их Британийн парламент баталжээ.  


Парламентын гишүүд зул сарын баярыг тохиолдуулсан амралтын өдрөөр шуурхай хуралдаан хийсэн байна. Тийнхүү баримт бичгийг эхлээд парламентын Доод танхим баталсан бол дараа нь лордуудын Дээд танхим баталжээ. Үүний дараа эцэслэн баталсан байна. 


Одоо хуулийн төсөлд Их Британийн Эрхэмсэг хатан хаан II Елизавета гарын үсэг зурах ёстой. Хааны зөвшөөрөл олгох үйл явц буюу хуулийн төслийг ёс журмын дагуу ойрын хугацаанд баталснаар хууль 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой юм. Энэ үед Их Британи, Европын Холбооны шилжилтийн үе дуусаж, Их Британи ЕХ-ны нэгдмэл зах зээл, гаалийн холбоог орхих билээ. 

Холбоотой мэдээ