Африкт халдвар авсан хүний тоо 2.85 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-06 11:29:08

АДДИС-АБЕБА. /Xinhua/. Африк тивд коронавирусний халдвар авсан хүний тоо  2 854 971-д хүрлээ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдээллээ.


Африкийн Холбооны Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, Африкт мягмар гаргийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 2 361 900 хүн эдгэрч, 67986 хүн нас баржээ.


Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс COVID-19” халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт 1 113 349 хүн халдвар авч, 30011 хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ