Сүүлийн 22 жилд анх удаа ядуурлын түвшин өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Сүүлийн
22 жилийн хугацаанд дэлхий дахинд ядуурлын түвшин анх удаа нэмэгдсэн тухай
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэв.
Коронавирусний цар тахлаас үүдэлтэй сөрөг асуудлууд даамжирсныг тэрбээр цохон тэмдэглэжээ. Ийм эмзэг бөгөөд сөргөлдөөний нөхцөлд эдийн засгийн эрч суларснаар үгээгүй ядуурсан хүний тоо 18 саяас 27 сая болж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн хүртээмжтэй хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон эмэгтэйчүүдийн
хөдөлмөр эрхлэлтийн түвшин дэлхий даяар арван жилээр ухарч, хүйсийн тэгш бус
байдал улам нэмэгдэх болсонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга анхаарал
хандуулжээ.
"Үгээгүй ядуурал, сөргөлдөөнийг таслан зогсоохын тулд бидэнд Тогтвортой
хөгжлийн зорилтуудад багтсан хоёр зарчим дээр тулгуурласан арга барил хэрэгтэй.
Нэгдүгээрт, энх тайвныг цогцлоохгүйгээр тогтвортой хөгжлийг бий болгох
боломжгүй ч тогтвортой хөгжилгүйгээр энх тайван тогтоох боломжгүй гэдэг харилцан хамаарлыг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт,
хувь хүний оролцоо. Тогтвортой хөгжлийг урагшлуулаад зогсохгүй мөргөлдөөнийг
шийдвэрлэх, таслан зогсооход хүчин чармайлт гаргахын тулд хэнийг ч үлдээхгүй
гэсэн амлалт байх ёстой" хэмээн А.Гутерриш ярьсан байна.