Францад хөл хорих цагийг уртасгалаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-17 12:02:16

ПАРИС. /Reuters/. Франц коронавирусний халдварын тархалтыг, ялангуяа илүү хурдан халдварладаг хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд бямба гаргаас хөл хорих цагийг уртасгажээ.


Францад халдварын улмаас нас барсан хүний тоо 70 мянгад хүрсэн нь дэлхийн улс орнуудаас долоодугаарт бичигдэх үзүүлэлт юм. Мөн Засгийн газар Их Британид анх илэрсэн илүү хурдан халдварладаг хувилбараар халдварласан тохиолдол халдварын шинэ тохиолдлуудын нэг орчим хувийг эзэлж байгаад ихээхэн санаа зовниж байна.


Францад бямба гаргаас хөл хорих цагийг хоёр цагаар уртасгаж, оройны 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд тогтоож эхэлжээ. Үүний зэрэгцээ Европын Холбооны гишүүн орнуудаас бусад улсаас ирж буй бүх хүн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг баталж, ирснийхээ дараа долоо хоног тусгаарлагдах шаардлагатай болжээ. 

Холбоотой мэдээ