Ханх суманд газар хөдлөлт бүртгэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-18 12:16:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна.

Тодруулбал Ходон багийн Нуурт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т 01.17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, 01.18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй газар хөдалжээ. 

Тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.


Холбоотой мэдээ