Такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн тээврийн хэрэгсэлд QR код нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-19 15:58:31

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн онцгой комиссын энэ оны 02 дугаар шийдвэрийн  дагуу Сайншанд хотын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үзлэг шалгалтыг зохион байгуулахаар болжээ.

Корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн тээврийн хэрэгсэлд QR код байршуулах, зорчигчоос тусгаарласан хаалт хийх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг жолооч нарт хүргэх ажлыг зохион байгуулах юм.

Дээрх ажлыг Сайншанд сумын Захирагчийн "Такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих" ажлын удирдамжийн дагуу энэ оны 01 дүгээр сарын 19-нөөс 25-ныг хүртэл хэрэгжүүлэх аж.

Холбоотой мэдээ