Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид туслах цахим хуудас нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-01-21 17:53:32

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгааллын үйлчилгээний “etuslamj.mn мэдээллийн системийг ХНХЯ-наас нэвтрүүллээ.


Энэхүү систем нь үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсгээс иргэд, олон нийт мэргэжлийн сэтгэл зүйч болон эрх зүйчээс фэйсбүүк чатботоор үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой бөгөөд мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хууль тогтоомж, хамгааллын үйлчилгээний нэгдсэн мэдээлэл, өөрийгөө сонжих сэтгэлзүйн сорил болон бусад холбогдох мэдээлэлтэй танилцаж болох аж.


Харин хоёрдугаар хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд  үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний  нэгдсэн бүртгэлийн системийг нэвтрүүлжээ.


Ингэснээр хүчирхийллийн дуудлага өгсөн, хүчирхийлэлд өртсөн, бүртгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд тогтмол санаа тавих, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байнгын холбоотой байх юм.

 


Холбоотой мэдээ