“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газартай ЦЕГ хамтарч ажиллана

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-21 19:18:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газартай хамтарч ажиллахаар боллоо.


Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа П.Болормаа, хошууч Б.Батцоож, ахлах мэргэжилтэн Д.Будзаан, мэргэжилтэн дэслэгч Б.Анура нар өнөөдөр төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр цаашид хамтран ажиллах талаар санал солилцжээ.


Өнөр бүл хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, хаягдсан, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм.



 

 

Холбоотой мэдээ