Малчдын өдөрлөг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-06 18:19:09

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас малчдын өдөрлөгийг зургадугаар сарын 06-наас эхлэн  дөрвөн багийн  малчдын дунд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр 2017 онд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх, мөн сумын Засаг даргын албан даалгаврын дагуу 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэх зэрэг ажлын мэдээллийг албаныхан хүргэж санал солилцсон байна.

Малчдын өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэгт сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, багийн дарга, эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зэрэг ажил хариуцсан хүмүүс ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн сумын Засаг даргын орлогч ахалж буй.       

Х.Эрдэнэбулган    

Холбоотой мэдээ