Усны даралтын хоолойг эвхэх зөөврийн төхөөрөмжийг хаягдал төмрөөр хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-26 15:40:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймэр унтраахад ашигладаг усны даралтын хоолойг эвхэх зөөврийн төхөөрөмжийг хийж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Тус төхөөрөмжийг  гарын доорх материал болон хаягдал төмрөөр хийсэн байна 

Тус төхөөрөмж нь гал түймэр, гамшиг ослын үед гал сөнөөгчийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, өвлийн улиралд усны хоолойг хөлдөхөөс хамгаалж усыг хурдан шавхах, түргэн шуурхай эвхэж хураах зориулалттай аж.

Холбоотой мэдээ