Бизнесийн орчныг тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-26 18:57:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын шийдвэрээр 2021 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, тухайн жилд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын баг байгууллаа.

Ажлын багийг аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбатаар ахлуулан гурван дэд салбартайгаар байгуулсан ба төр, ТББ, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын төлөөллийг оруулжээ.

“Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлыг төлөвлөх зорилгоор ажлын баг анхны хуралдаанаа зохион байгуулж, гишүүдийнхээ санал бодлыг сонсон, цаашдаа долоо хоног бүр уулзалдаж байхаар тохирлоо.

Орон нутгийн бизнэс эрхлэгчдийг дэмжихийн тулд бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай юм. Тиймээс бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээ, ХХҮГ, ЖДҮДС, Сум хөгжүүлэх сан, тендер зэрэг төрийн байгууллагаас бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, боломж, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох асуудал  чухал.

Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, чадвар, ирээдүйн хүсэл, эрмэлзэл, зорилгыг тодорхойлох хэрэгцээтэй. Ингэснээр Дундговь аймгийн хэмжээнд бизнесийн орчныг сайжруулах, бизнесийг хөгжүүлэх ирээдүйн дүр зураг гарах учиртай. Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын багийн анхны уулзалтаар нөхцөл байдлаа хэрхэн тодорхойлох талаар ярилцсан байна. 

Холбоотой мэдээ