Сумдад цахим хурал зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Холбооны газраас сумдуудтайгаа өндөр хурдны интернетийг ашиглан цахим хурал хийж байх үйлчилгээг нэврүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сумдад өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн сумдын төр төсвийн дөрвөн байгууллагыг холбосон шилэн кабелиар өндөр хурдны интернетийн үйлчилгээг үзүүлж байна. Тус холбооны газар нь өнөөдрийн байдлаар аймгийн 16 сум, хоёр тосгонд бодит болон хуваагдсан хурдаар интернетийн үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Харин Хүдэр сумын хувьд дамжуулах байгууламж хийгдээгүй учраас интернэтийн үйлчилгээг үзүүлж хараахан чадаагүй байгаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Сэтгэгдлүүд