Биткойны ханш 10 гаруй хувиар өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /CoinDesk/. Биткойны ханш
арилжааны явцад 10.03 хувиар өсөж, 33.345 ам.долларт хүрчээ.
Тус криптовалютын үнэ
оргил үедээ 33500 ам.долларт хүрчээ.
Сүүлийн саруудад биткойны
ханш хамгийн дээд үзүүлэлтүүдийг харуулж байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 8-нд
биткойны ханш 41 мянган ам.долларыг давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн юм.
Биткойн нь блокчейны
технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын
хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон
бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх
2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ
системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон
юм. Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг
“олборлочихсон” байгаа аж.