732 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-04 17:33:04

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 732 иргэнээс PCR шинжилгээ авч, бүгд сөрөг гарчээ. Үүсэж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг гэрийн хаягаар нь очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэл дотор авч байгаа юм. Дээрх иргэдийн шинжилгээг нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын гуравны өдрүүдэд авч дуусгасан гэв. 

Шинжилгээ хийх багийнхан 17-ны өдрийг хүртэл давтан шинжилгээг явуулын цэгээр тухайн иргэний хаягаар нь очиж авч, хариуг утсаар болон цахим илгээхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ