Хятадууд Орост зориулан өндөр хурдны галт тэрэг үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-08 11:28:08

БЭЭЖИН. /Sputnik/.  "Москва-Казань" чиглэлийн өндөр хурдны төмөр замд зориулан Хятад улсад дараагийн үеийн өндөр хурдны галт тэргийг зохион бүтээж байна хэмээн Хятадын өдөр тутмын сонинд мэдээлжээ.

Уг галт тэрэг цагт 400 км хурдлах бөгөөд бусад орнуудын төмөр замуудын царигт тохируулан өөрчилж болох дугуйтай байх ажээ.

"Оросын төмөр зам" компанийн мэдээлснээр, Москва-Казаний өндөр хурдны төмөр зам барихад зориулан Бээжин 6 тэрбум долларын зээл олгоход бэлэн байгаа аж. Тус төслийн нийт өртөг нь 15 тэрбум доллароос давна гэж тооцоолж байгаа гэнэ. 

770 км-ийн урттай шинэ төмөр зам Оросын 7 бүс нутгаар дайран өнгөрөх бөгөөд Владимир, Нижний Новгород, Чебоксары болон Казань зэрэг 15 газарт зогсоолтой юм.

Одоогийн байдлаар Москвагаас Казань хүртэл галт тэргээр явахад 12 цаг зарцуулж байгаа бол энэ төсөл хэрэгжсэнээр энэ хугацаа 3.5 цаг болж богиносно.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ