Нэгдсэн эмнэлэг ухаалаг ариутгагчтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-08 09:58:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Даваадоржийн Элдэвсайханы гэр бүл Нэгдсэн эмнэлэгт 9.5 сая төгрөгийн өртөгтэй “Ухаалаг ариутгалын хаалга” бэлэглэлээ. 

Дэлхийн хэмжээнд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар, хамгааллын дэглэмийг баримталж, эмнэлгийн ажилтан албан хаагчдын цаг завыг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой аж.

Мөн богино хугацаанд зайнаас иргэний халууныг хэмжин, амны хаалтгүй тохиолдолд сануулж, нэвтэрсэн иргэдийн зургийг хадгалан, хэт ягаан туяагаар мананцар үүсгэн ариутгах давуу талтай ажээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өдөрт дунджаар 700 гаруй иргэн эрүүл мэндийн үйлчилгээг авдаг байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цагийг хэмнэсэн, Дарханыхны эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Элдэвсайханд Нэгдсэн эмнэлгийн хамт олон талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ