Японоос иргэдээ авчрах тусгай онгоц 20.25 цагт газардана

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-02-10 13:37:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай онгоц өнөөдөр өглөө 9.30 цагт хөөрчээ.

Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирэх бөгөөд орой 20.25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай 13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ