Казахстан улс орондоо үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-15 13:53:39

АЛМА-АТА. /РИА Новости/. Казахстан улс Карагандины эмийн цогцолборт үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг бүртгэжээ.


“Карагандины эмийн цогцолбор "Гам-КОВИД-Вак" ("Спутник V") коронавирусний вакциныг Казахстанд бүртгэх журмыг боловсруулж дуусжээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Бүртгэлийн материалыг судалсны дүнд вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнгийн талаар Казахстаны Эрүүл мэндийн яамны шинжээчдийн байгууллагын дүгнэлт гарчээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтийг Эрүүл мэндийн яамны эмийн хяналтын хороо руу илгээсэн байна.


Оросод үйлдвэрлэгдсэн коронавирусний вакцинаар Казахстан 2 дугаар сарын 1-нээс иргэдээ вакцинжуулж эхэлжээ. 

Холбоотой мэдээ