Мөсний зузаан 12-25 см байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-17 10:13:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Гол, мөрөн, нуурын мөс цөмрөх эрсдэлтэй байгаа аж. Иймээс цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид мөсний зузаанд хэмжилт хийжээ. Тэд “Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг үйл ажиллагааг явуулсан байна. Ингэхдээ Орхон сумын “Бэлэндалай” хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг Орхон голын мөсөнд хэмжилт хийхэд мөсний зузаан 12-25 см байжээ. Иймээс тус байгууллагын зүгээс дээрх анхааруулгыг хүргэж байгаа юм.

Холбоотой мэдээ