Томуугаар өвчлөгсдийн 77.14 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-17 15:43:15

Архангай /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний /ТТӨ/ амбулаторид суурилсан харуулдан тандалтын 6-р долоо хоног буюу 2021 оны 2 сарын 08-14-нийг дуустал хугацааны мэдээ гарсан байна.

Тандалтын 23 нэгжид дээрх хугацаанд нийт 2665 хүн үйлчлүүлсэн ба томуу томуу төст өвчний 35 тохиолдол бүртгэгджээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад 64-өөр буурсан байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 77,14 хувийг 4 хүртэлх насны хүүхэд, 17,14 хувийг нь 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн нийт дуудлага 103 байсан нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 14 тохиолдлоор өсч, нийт дуудлагын 1,9 хувийг ТТӨ-ний шалтгаант дуудлага эзэлжээ. 

Холбоотой мэдээ