Франц таван мянган хүн оролцсон арга хэмжээ явуулахыг зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-19 12:53:18

ПАРИС. /BFM/. Францын эрх баригчид зунаас эхлэн таван мянгаас ихгүй хүн оролцсон фестиваль, тоглолт явуулахыг зөвшөөрч магадгүй байна.


Энэ тухай Францын Соёлын сайд Розлин Башло мэдэгджээ.


“Хямралын нөхцөлд би хэд хэдэн үйл ажиллагааг сэргээх нөхцөл болзлыг тодорхойлсон. Юун түрүүнд нэг арга хэмжээнд оролцох хүний тоог таван мянгад хүргэж бууруулахыг зорьж байна. Арга хэмжээг зохион байгуулагчдын санхүүгийн нөхцөл байдлыг бодолцож үзсэн ч үзэгч, оролцогчийн тоог 100 мянгад хүргэх боломжгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Бүх үзэгчид суудал хүрэлцэх, зай барих, амны хаалтаа зүүх зэрэг эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах нөхцөлтэйгээр арга хэмжээг зохион байгуулах боломжтойг Соёлын сайд цохон тэмдэглэжээ.


Эрүүл ахуйн нөхцөл байдлын улмаас наадам цуцлагдсан юмуу хойшлогдсон тохиолдолд 30 сая еврогийн дэмжлэг үзүүлэх сан байгуулахаар болжээ. Зарим тохиолдолд эрх баригчид наадам зохион байгуулагчдад суудалтай холбоотой асуудалд дэмжлэг үзүүлж, тайз барих зардалд нь нөхөн төлбөр олгох аж. Түүнчлэн арга хэмжээг интернетээр цацах, шууд дамжуулан үзүүлэхэд зориулж 15 сая еврог зарцуулах юм байна. 

Холбоотой мэдээ