Алтай хотын гудамжны гэрэлтүүлгийн нэгдсэн тооллогыг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-19 18:30:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын Захирагч Д.Чинзоригийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А/39 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг Алтай хотын гудамжны гэрэлтүүлгийн нэгдсэн тооллогыг явуулж байна.


Энэ ажлын хүрээнд:

1. 6 гудамжны замын гэрэлтүүлгүүд

2. Гэр хорооллын 33 ширхэг цамхагт гэрэлтүүлэг

3. Гэрэлтүүлгийн тоолуур

4. Солонго хорооллын 3.8 км замын гэрэлтүүлэг

5. Гэр хорооллын 6 багт 2020 онд хийсэн 339ш нарны гэрэлтүүлэг

6. Орон сууцны гадна болон туузан гэрэлтүүлгүүд

7. Төв талбай, Аргалтай хөшөө, Шүтээний өндөрлөг, Жасрайн хөшөөний гэрэлтүүлгүүд

8. 2020 онд Солонго хороололд хийсэн гэрэлтүүлэг 

9. Гацуурын гэрэлтүүлгийн асалтыг шалган, шонгуудыг дугаарлах ажлыг хийж байна.


Дээрх ажлуудыг гүйцэтгэснээр асахгүй байгаа, гэмтсэн гэрлийг дугаарын дагуу олж засварлах, Алтай хотод хэдэн онд хэдэн гэрэл хийсэн, өнөөгийн хүчин чадал, хэрэгцээ шаардлага ямар байна, цаашид аль багт гэрэлтүүлэг нэмэх зэрэг ажлуудын төлөвлөлт болох ач холбогдолтой ажээ.


Холбоотой мэдээ