Канадад халдвар авсан хүний тоо 850 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-24 12:20:54

ОТТАВА. /CBC/. Канадад мягмар гарагт “COVID-19” халдварын 2752 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 850 мянга давжээ.


Канадад цар тахал дэгдсэнээс хойш 852 274 хүн коронавирусээр халдварласнаас 799 835 хүн эдгэрч, 21762 хүн нас барсан бол 30677 хүн эмчлүүлж байна.


COVID-19”-ийн шинэ хувилбаруудаар халдварласан тохиолдлуудыг авч үзвэл, Их Британид анх илэрсэн хувилбараар халдварласан 780, Өмнөд Африкт илэрсэн хувилбараар халдварласан 39, Бразилд тархсан хувилбараар халдварласан нэг тохиолдол бүртгэгджээ.


Канадад мягмар гаргийн байдлаар коронавирусний 1.6 сая тун вакциныг тарьсан байна. Тус улсад өнгөрсөн баасан гаргийн байдлаар 455 мянга гаруй хүн буюу хүн амын 0.81 орчим хувь нь вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байжээ. 

Холбоотой мэдээ