Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхөд дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-02-25 10:06:30

Дорноговь /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-аас амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой ч амьдралаа сайжруулахаар хичээж байгаа зарим айл өрхөд дэмжлэг үзүүлсэн байна.

Албаныхан “Итгэл Сэтгэл Хандлага” ТББ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран өрхийн гишүүдтэй биечлэн уулзаж, хүнс болон түлшний дэмжлэг үзүүлсэн аж.

Цаашид судалгаанд үндэслэн тодорхой өрхийг ажил, мэргэжилтэй болгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ