Коронавирусний шинэ хувилбарын вакцины туршилтыг зун эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-25 12:09:34

ЛОНДОН. /TASS/. Оксфордын их сургууль коронавирусний шинэ хувилбарын вакцины туршилтыг зун эхлүүлэхээр төлөвлөж байна.


“Коронавирусний шинэ хувилбарт зориулагдсан вакцины эмнэлзүйн туршилтыг бид зун эхлүүлэхээр төлөвлөж байна. Шинэчлэн сайжруулсан вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх асуудлаар бид эрх баригчидтай хэлэлцэж байгаа” хэмээн Оксфордын их сургуулийн профессор Сара Гилберт мэдэгджээ.


Хувьссан коронавирусний вакцины шинэ хувилбарыг гарган авах ажлыг эхлүүлсэн тухайгаа Оксфордын их сургууль болон тус сургуулийн түнш Их Британи, Шведийн “AstraZeneca” компани нэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Шинэ вакцин намар гэхэд бэлэн болж магадгүй байна. Коронавирусний шинэ илүү тогтвортой хувилбар тархаж болзошгүй байгаад бэлэн байх нь тун чухал гэдгийг Гилберт онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ