“Johnson & Johnson” компанийн вакцинд зөвшөөрөл олгохыг зөвлөжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-02-27 12:48:18

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд “Johnson & Johnson” компанийн коронавирусний вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгохыг баасан гарагт зөвлөжээ.


Вакцин, биологийн бүтээгдэхүүн хариуцсан зөвлөх зөвлөл Америкийн “Johnson & Johnson”-ын вакциныг 18-аас дээш насны хүмүүст тарихыг зөвлөсөн тул Хүнс, эмийн хяналтын газар уг вакцинд ойрын хугацаанд зөвшөөрөл олгох төлөвтэй байна. 


Ингэснээр Johnson & Johnson”-ын вакцин нь АНУ-д зөвшөөрөгдсөн гурав дахь вакцин болох бөгөөд өмнөх хоёр вакцинтай харьцуулахад нэг тунтай гэдгээрээ онцлог юм. Мөн цельсийн -2-8 хэмд хадгалах боломжтой тул тээвэрлэхэд илүү хялбар юм.


Johnson & Johnson”-ын охин компани болох “Janssen”-д гарган авсан энэхүү вакцины АНУ, Өмнөд Африк, Латин Америкт явуулсан эмнэлзүйн туршилтад 44 мянга гаруй хүн оролцжээ. Ерөнхий дүнгээр вакцин халдвар хүндээр илрэхээс 66 хувиар сэргийлжээ.


Мөн АНУ-д явуулсан туршилтаар вакцин 72 хувийн үр дүн үзүүлж, халдвар хүндээр илрэхээс 85 хувиар сэргийлжээ. Эмнэлзүйн туршилтын үеэр вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд “COVID-19”-ийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ