Бүх төрлийн танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, соёлын төвийн үйл ажиллагааг нээлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-02 12:24:31

Архангай /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Хурлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарласан бүх төрлийн танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, хурал цуглаан, хүлээн авалт, спортын клуб, биллиард, гандан, сүм хийд, театр, соёлын төв, кино театрын үзвэр, үйлчилгээ, гоо сайхан, бариа засал, амралт жуулчны баазын үйл ажиллагааг 3 дугаар сарын 1-ний өдрөөс нээлээ. Мөн биеийн тамир спортын газрын заал, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн спорт заалыг халдваргүйжүүлэлт хийж, 18-аас дээш насны иргэдийг нэг удаа 12-оос дээшгүй хүний тоотой, 1 цаг 30 минутын хугацаанд, өдрийн 09.00-20.00 цагийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийн дагуу нээж ажиллуулахаар боллоо. Харин ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд хичээл сургалт явуулахгүй байх, иргэдэд үйлчлэхийг хориглов.

Диско баар, караоке, урлаг, спортын уралдаан тэмцээн, цахим тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг хориглож, Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан Архангай аймагт ирэх иргэдийг бүртгэлжүүлж, PCR шинжилгээг үндэслэн нэвтрүүлэх, ирсэн иргэд гэрийн ажиглалтад 7 хоног өөрсдийгөө тусгаарлах, аймаг /70332772/ сумын Онцгой комиссын Шуурхай штабын утсанд заавал бүртгүүлэх зэрэг шаардлагуудыг тавьж байна.


Холбоотой мэдээ