Хятад гаралтай Австралийн таван иргэн тутмын нэг нь халдлагад өртөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 16:32:56

СИДНЕЙ. /Reuters/. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Хятад гаралтай Австралийн таван иргэн тутмын нэг нь бие махбодийн заналхийлэл, халдлагад өртжээ.


Түүнчлэн хоёр улсын харилцаанд хурцадмал байдал үүссэний улмаас ийнхүү халдлагад өртсөнийг “Lowy Institute” төвийн явуулсан судалгааны дүн харуулсан байна. 


Үүнтэй холбоотойгоор арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх, Австрали дахь Хятадын нийгэмлэг нь улс төрийн үзэл санаа, гарал үүслээрээ ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хоёр улсын чуулга уулзалтын үеэр уриалжээ.


Австрали нийт 25 сая хүн амтай бөгөөд хүн амынх нь 5 хувийг Хятад гаралтай иргэд эзэлдэг байна. Судалгаанд оролцогчдын тал гаруй хувь нь эх газрын Хятад бус Хонконг, Малайз, Тайваньд төржээ.


“Хятад гаралтай Австралийн иргэдийг Хятадтай холбоотой геополитикийн маргаанд хутгах явдал их. Австрали дахь нутаг нэгтнийхээ итгэлцлийг нэмэгдүүлэх нь соёлын олон янз байдал, үнэт зүйлс нь ил тод, либераль нийгэм гэдгийг ойлгуулах чухал сорилт юм” хэмээн Хятад Австралийн форумын ерөнхийлөгч Жэйсон Ли хэлсэн байна. 

Холбоотой мэдээ