Улаангомын гудамжийг камержуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-10 23:01:47

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом хотын авто замд 25 цэгт 75 ширхэг хяналтын камер суурилуулаад байна.

Эдгээр камер нь байрлуулсан цэгээсээ 50 метр орчим газарт ерөнхийд нь, 20 орчим метрт нарийвчлан харах боломжтой байна. Эдгээрээс 5 камер нь 360 градуст орчноо хянах юм байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, олон нийтийн газар зохисгүй авир гаргах тоолонд хяналтын камерт бичигдэж, гэрийн хаягаар торгуулийн хуудас очно гэдгийг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Гудамжны хяналтын камерийн хяналтыг аймгийн Цагдаагийн газарт хийж байгаа бөгөөд цаашдаа камержуулах ажлаа өргөжүүлж, 200 хүртэл камер суурилуулах боломжтой хэмээн гүйцэтгэгч “Нью терравокс” компанийн төлөөлөл хэлэв.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ